
transcript
show notes
Библийн Эхлэл номын 1-р бүлэгт бүтээлийн талаар өгүүлсэн байдаг. Бурхан нар, сар, дэлхий, хуурай газар, ус, ургамал амьтныг бүгдийг нь оргүй хоосноос бүтээсэн. Тэгээд тэр бүтээлүүдээ харахдаа Бурхан “сайн болжээ” гэж магтсан байдаг. Харин ганцхан удаа Бурхан “сайн биш” гэж хэлсэн нь Адамтай холбоотой юм. Эхлэл 2:18-г үзвэл “Хүн ганцаараа байх нь сайн биш” гэж Бурхан айлдсан. Харамсалтай нь өнөөдөр ганцаардалд автсан хүмүүс маш олон байна. Хэрвээ та тэдгээр ганцаардсан хүмүүсийн нэг бол өнөөдрийн нэвтрүүлгийг анхааралтай сонсоорой. Др.Стэнли өнөөдөр бидэнтэй “ГАНЦААРДСАН ҮЕДЭЭ” хаанаас хүч чадал, урам зоригийг авах вэ гэдгийг хэлж өгөх болно. Ингээд Др.Стэнлийг угтан авцгаая.

